Монголын баг PUBG мобайлын дэлхийн цомын тэмцээний сүүлийн шатанд шалгарлаа
Чихэнд чимэгтэй
2022-12-06
Монголын цахим спортын “IHC E-sports” багийнхан ирэх оны 1 дүгээр сарын 6-8-ны хооронд Индонезийн нийслэл Жакарта хотод болох PUBG мобайлын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болов. Тус тэмцээн нь “group stage”, “survival stage”, “last chance”, “grand final” гэсэн дөрвөн үе шаттай. Үүний эхний гурван шат Малайзын Куала Лампур хотод боллоо. Тодруулбал, “group stage” буюу багийн тоглолтод 48 орны баг оролцож 24 нь “survival stage” буюу амьд үлдэх шатанд шалгарчээ. Энэ үеийн 24 багаас 16 нь “last chance” буюу эцсийн боломж олдох шатанд өрсөлдөж тэднээс шилдэг таван баг шалгарсан юм. Энэ үед “IHC E-sports” багийнхан шилдэг таван багийн гуравдугаар байраар шалгарч Индонез улсад болох “grand final”-д өрсөлдөх эрхээ авчээ. Өмнө нь Монголын "Zeus" баг PUBG мобайлын дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.