images

Отеллогийн ДАШТ-д монголчууд 14-т оров 

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-06


   Хятадын Ханжөү хотноо болсон отелло хөлөгт тоглоомын дэлхийн аварга шалгаруулах 46 дахь удаагийн тэмцээн 20 орны 74 шилдэг тамирчдын дунд явагдаж, манай улсын баг нийлбэр дүнгээр 14 дүгээр байранд шалгарчээ. Олон улсад реверси гэдэг нэршлээр тогтсон, Японоос гаралтай энэхүү тоглоомыг хоёр хүн найман мөр, найман багана бүхий хөлөг дээр тоглодог юм. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангиллын ялагчаар Японы тоглогч Сэйяа Күрита тодорч дэлхийн аварга болжээ. Өсвөрийн ангилалд  Японы тамирчин Йо Томита тэргүүлсэн бол, эмэгтэйчүүдийн ангилалд Японы тоглогч Киношита Хисако тэргүүлэн, дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болжээ.  Дараагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2025 онд Турк улсад зохион байгуулагдана.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.