Оросууд Хятадаас хагас сая автомашин худалдан авчээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-15
Хятадын автомашин үйлдвэрлэгчид өнгөрөгч онд ОХУ-д 553 мянган цахилгаан автомашин нийлүүлжээ. Ингэснээр хойд хөршийн зах зээлд эзлэх урд хөршийн автомашины хувь хэмжээ 17-оос 49 болж өссөн байна. Өнгөрсөн жил ОХУ Хятадын автомашины 30 брэндийг импортоор авчээ. Үүнд “Haval”, “Chery”, “Geely” компанийн автомашинууд хамгийн их борлуулалттай байжээ. 2024 онд “Changan”, “Haval”, “Chery” компаниуд Оросын зах зээлд 600 мянган автомашин борлуулах төсөл хэрэгжүүлж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.