images

Латви улс Украинд томоохон хэмжээний дэмжлэг үзүүлэхээ амлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-12


   НАТО-гийн гишүүн Латви улс Украинд томоохон хэмжээний цэргийн дэмжлэг үзүүлэхээ амлав. Өчигдөр Латвийн ерөнхийлөгч Эдгарс Линкевич Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хамтарсан хэвлэлийн бага хурал хийж энэ тухай мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Э.Линкевич хэлэхдээ “Латви улс Украинд сум, танк эсэргүүцэх зэвсэг, пуужин, гранат, нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоц, холбооны хэрэгсэл зэрэг шинэ тусламжийн багц нийлүүлнэ” гэж амласныг Америкийн “Newsweek” сэтгүүл онцолжээ. 2014 онд НАТО-д элссэн Латви улс өнгөрсөн оны хоёрдугаар сард Орос Украинд цөмрөн орсноос хойш Украины хамгийн том дэмжигчдийн нэг байсаар ирсэн юм. Улмаар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 1 хувиас илүүг Украинд цэргийн дэмжлэг үзүүлэхэд зориулж, мөн цэрэг дайчдыг сургах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ерөнхийлөгч В.Зеленский хоёр улсын батлан ​​хамгаалахын төлөөлөгчид шинэ хэлэлцээрийн гэрээнд гарын үсэг зурсан болохыг онцлоод энэхүү хэлэлцээр нь ОХУ-ын цаашдын халдлагыг таслан зогсооход томоохон тус нэмэр болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.