Харбинд төрсөн сибирийн барын зулзагууд Азийн өвлийн наадмын бэлгэдэл боллоо
Анд нөхдийн мэдээ
2024-01-12
Хятадын Хармөрөн мужийн Харбин хотод 2025 оны нэгдүгээр сарын 11-нд Азийн өвлийн есдүгээр наадам эхэлнэ. Иймд олон улсын төлөөлөгчдийн уулзалт, үнэлгээний ажил дуусаж өвлийн наадмын уриа үг, эмблем, маскот буюу бэлгэдлийг зохион бүтээж дуусгажээ. Маскот нь Нини, Бинбин нэртэй цана, тэшүүрээр гулгаж буй эр, эм барын хүүхэлдэйн дүр юм. Энэ нь Харбины барын хүрээлэнд өнгөрсөн оны есдүгээр сард төрсөн сибирийн барын зулзага аж. Харин эмблемийг цасан ширхэг, Азийн Олимпын зөвлөлийн нарны дүрстэй бэлгэдэл, Харбин хотыг төлөөлөх голт бор цэцэг, уран гулгагч бүхий улаан, хөх, шар, цэнхэр өнгийн дүрстэй хийсэн байна. Харин уриа үг нь “Өвлийн мөрөөдөл, Азийн хайр” юм. Эдгээрийг дэлхийн өнцөг булан бүрээс 4608 хүний илгээсэн 3518 уриа үг, 760 эмблем, 330 бэлгэдлийн загвараас сонгон шалгаруулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.