Өвөр Монголд мөсөн дээгүүр завиар уралдах тэмцээн болж байна
Анд нөхдийн мэдээ
2023-12-27
Өвөр Монголын Шилийн гол аймагт луутай завиар мөсөн дээгүүр уралдах тэмцээн өнгөрсөн баасан гаригт эхэллээ. Тус тэмцээнд 18 их, дээд сургууль, гурван хотын 501 тамирчин нийт 85 баг болж 24 төрөлд уралдахаар болсон байна. Хятадын уламжлалт спорт болох усан дээрх луутай завины уралдаан анх удаа өвлийн улиралд болж байгаа нь энэ юм. Мөн энэ удаагийн уралдаанаар луутай завины техник, мөсөн гулгуурын механикийг ашиглан өвлийн спортын аваргуудаа тодруулж байгаагаараа шинэлэг болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.