Хятадын анхны аяллын усан онгоц далайд гарахад бэлэн болжээ
Анд нөхдийн мэдээ
2023-12-22
Хятад улс өөрийн хөрөнгөөр дотооддоо үйлдвэрлэсэн анхны аяллын усан онгоц болох “Adora Magic City” хөлгийг долоодугаар сараас хойш хоёр удаа амжилттай туршиж, шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг нь суурилуулан тээвэрлэлт эрхлэгчид нь хүлээлгэн өгсөн байна. Уг хөлгийг бүтээхийн тулд найман жил судалгаа хийж, таван жилийн турш дизайн, барилгын бүтцийг нь гаргаж, өнгөрөгч сард Шанхайд аваачин урлагийн бүтээл, зочид буудал, эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмжийг суурилуулан, үйл ажиллагааг нь баталгаажуулжээ. Иймд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Шанхайн олон улсын усан онгоцны терминалаас далайд аялуулж эхлэх бөгөөд тасалбар захиалга нь хэдийнэ есдүгээр сард эхэлжээ. Тус хөлгийн аялах замыг Шанхайгаас Зүүн Хойд Ази руу буюу жуулчдын ихээр зорчдог зүгт байхаар төлөвлөсөн байна. Цаашид “Нэг бүс, нэг зам” санаачилгад нэгдсэн Зүүн Өмнөд Ази руу маршрутаа өргөтгөх ажээ. Тус хөлөг 323.6 метр буюу 24 давхар барилгатай тэнцэхүйц өндөр, 72.2 метр урт, 135500 тонн жинтэй юм. Мөн хөлгийн баг, жуулчдын хамт 6500 хүн багтаах 2826 өрөөтэй аж. Тодруулбал, хөлөг дээр 1292 хүн ажиллах бол 5246 зорчигчийг 2125 өрөөнд байрлуулах багтаамжтай юм байна. “Adora Magic City” нь дэлхийн анхны 5G сүлжээний холболттой аяллын усан онгоц бөгөөд энд мөн татваргүй дэлгүүрүүд байрлана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.