images

80 настай тэрбумтан хөрөнгөө цэцэрлэгчдээ гэрээслэхээр болжээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2023-12-11


   Францын хувцас загвар, тансаг барааны “Hermès” брэндийн өв залгамжлагч Никола Пүэш хөрөнгөө өөрийн цэцэрлэгчид гэрээслэхээр болсон талаар Испанийн “El País” сонин өчигдөр мэдээлэв. Европын хамгийн эртний хувцас загварын пүүсийн тав дахь үеийн өв залгамжлагч, эдүгээ 80 настай Н.Пүэш “Hermès” компанийн Захирлуудын зөвлөлөөс 2014 онд гарсан боловч “Hermès”-ийн хувьцааны 5,7 хувийг эзэмшсээр иржээ. Харин түүний хувийн хөрөнгө 10 тэрбум еврогоос буухгүй хэмээн “El País” сонин бичсэн байна. Н.Пүэш 2011 онд бичсэн гэрээслэлдээ хөрөнгөө Швейцарын “Isocrates Foundation” хэмээх буяны санд хандивлана гэсэн боловч 2022 оны 10 дугаар сард өмгөөлөгчдөө бичсэн захидалдаа, цэцэрлэгчээ үрчлэн авч хөрөнгөө түүнд өвлүүлэхээр болсноо мэдэгдсэн гэдгийг хэвлэлүүд саяхан олж мэджээ. Эдүгээ Швейцарт суудаг Н.Пүэш нь гэрлэж байгаагүй, үр хүүхэдгүй, ганцаараа амьдардаг хүн юм. Нэр нь одоогоор тодорхойгүй байгаа цэцэрлэгч одоо 51 настай марокко хүн бөгөөд испани эхнэртэй, дундаасаа хоёр хүүхэдтэй гэнэ. “El País” сонинд бичсэнээр өв залгамжлагч нь Н.Пүэшийн зөвхөн хувьцаанаас гэхэд л жилдээ 40 сая еврогийн ашиг хүртэх бололцоотой ажээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.