images

“Blackpink”-тэй гэрээгээ сунгаснаар “YG Entertainment” компанийн хувьцаа огцом өслөө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-12-07


   Өмнөд Солонгосын YG Entertainment” компани лхагва гарагт “Blackpink” охидын хамтлагтай хийсэн гэрээний хугацаагаа сунгаснаа зарласнаар тус компанийн хувьцааны үнэ 25.63 хувиар өслөө. Тодруулбал, тус компани өчигдөр өглөө 9:30 цагт дээрх мэдэгдлийг хийхэд хөрөнгийн бирж дээрх хувьцааных нь үнэ огцом өсөж, өдөр дуусахад нэгж хувьцааных нь үнэ 60300 вон буюу 45.94 доллар болсон байна. “Blackpink” хамтлаг нь 2016 онд дөрвөн гишүүн нь тус бүр жилд зургаан сая долларын цалин авахаар тохиролцсон долоон жилийн гэрээ байгуулан уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд гэрээний хугацаа нь өнгөрөгч наймдугаар сард дууссан юм. Харин “YG Entertainment” компанийн нэгж хувьцаа өнгөрөгч тавдугаар сард 97000 вон болсон нь хамгийн өндөр үнэд хүрсэн явдал байжээ. Түүнээс хойш гурван сарын турш хувьцааны үнэ нь буурч ердөө энэ долоо хоногийн эхээр 48 мянган вон болоод байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.