images

Япон: Олон хүүхэдтэй айлын хүүхдийг их сургуулийн төлбөрөөс чөлөөнө

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-12-07


   Японы Засгийн газар төрөлт нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд 2025 оноос эхлэн гурав ба түүнээс дээш хүүхэдтэй айлын хүүхдийг их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөрөөс чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Сургалтын төлбөрөөс гадна элсэлтийн хураамжийг чөлөөлөх зохицуулалт хийж байгаа ажээ. Тус улсад өнөөг хүртэл олон хүүхэдтэй өрхүүдийн жилийн орлого 3,8 сая иенээс бага байгаа тохиолдолд л их сургуулийн төлбөрөөс чөлөөлдөг байжээ. Улмаар ирэх жилээс сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх өрхийн орлогын хязгаарыг 6 сая иен болгон нэмэгдүүлж, 2025 оноос эхлэн орлогын хязгаарыг үл харгалзан олон хүүхэдтэй бүх өрх айлын хүүхдүүд их сургууль, коллежид үнэ төлбөргүй хамрагдах болжээ. Мөн үүнээс гадна орлого багатай өрхүүдэд олгодог хүүхдийн тэтгэмжийн мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн талаар "Yomiuri Shimbun" сонин мэдээлэв. Хүүхдийн тэтгэмжийг өрхийн орлогоос хамааран ялгавартайгаар олгодог байсан бөгөөд хамгийн өндөр орлоготой өрхөд олгодог жилийн 1,6 сая иенийг 1,9 сая иен болгон нэмэгдүүлжээ. Статистик мэдээгээр тус улсад энэ оны эхний хагаст төрсөн хүүхдийн тоо 352 мянга байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.1 хувиар буурсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.