Хөнгөн атлетикийн мастерууд Азийн аваргаас медалийн богц дүүрэн эх орондоо ирлээ
Чихэнд чимэгтэй
2023-11-18
Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн хөнгөн атлетикийн мастеруудын тэмцээн энэ сарын 8-12-ны өдрүүдэд Филиппин улсад болж өндөрлөлөө. Таван өдрийн турш нийт 22 орны 1700 гаруй тамирчид тус тэмцээнд хурд, хүчээ сорин өрсөлджээ. Үүнээс Монголын хөнгөн атлетикийн тамирчид оролцсон төрөл бүртээ амжилт гаргаж, медалийн богц дүүрэн эх орондоо ирсэн байна. Тухайлбал, хөнгөн атлетикийн дэлхийн рекордыг эзэмшигч Ц.Раднаа тэргүүтэй дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг 800, 400, 200 метрт алтан медаль, багаараа 400 метрт гүйж, мөнгөн медаль хүртжээ. Түүнчлэн 5000 метрийн гүйлтэд Монголын тамирчин Б.Бат-Эрдэнэ тусгай байр, 1500 метрийн гүйлтэд Д.Дамдинжав долоодугаар байрыг тус тус эзэлжээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд 1500м гүйлтэд М.Оюун-Эрдэнэ алтан медаль, С.Уранчимэг хүрэл медаль, Ч.Пагамсүрэн хүрэл медаль, Н.Эрдэнэчимэг мөнгөн медалийн эзэд болцгоов. Мөн манай тамирчид дүүгүүр шидэлтийн төрөлд оролцож, Эрдэнэтийн ахмад тамирчин Ч.Тэрбиш 27.26 метр зайд шидсэнээр Ази тивийн аварга болсон бол эрэгтэйчүүдийн төрөлд Эрдэнэтийн оролцогч Ц.Энхтөр мөнгөн медаль хүртсэн байна. Манай тамирчдын амжилт үүгээр дууссангүй Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос мэдээлж буйгаар бөөрөнцөг шидэлтийн төрөлд Т.Цэрэндолгор Ази тивийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, алтан медаль хүртсэн бөгөөд Г.Наранцэцэг мөнгө, Д.Отгончимэг хүрэл, зээрэнцэг шидэлтээр Ц.Нэргүйбаатар хүрэл, Ж.Түмэнжаргал мөнгөн медаль тус тус хүртсэн байна.
Монголын хөнгөн атлетикийн ахмад мастерууд медалиа гардаж аваад буй нь.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.