images

Агуйн гүнд гацаад байсан судлаачийг ес хоногийн дараа аварлаа

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-09-13


   Турк улсын нурагт 1000 гаруй метрийн гүнд орших агуйд гацсан Америкийн судлаач Марк Дикийг олон улсын аврах багийн 150 гаруй аврагчид 9 өдөр ажиллаж байж эсэн мэнд гаргаж авчээ. Тэрбээр тус улсын өмнөд хэсэгт орших Морка агуйд бусад судлаачийн хамтаар агуйн газрын зургийг гаргахаар орсон боловч бие нь муудсаны улмаас ухаан алдсан бөгөөд чухам яагаад бие нь муудсан нь одоогоор тодорхойгүй байна. Тэрбээр агуйгаас гарч ирснийхээ дараа дамнуурга дээр хэвтэж байхдаа "Амь сөрсөн аялал байлаа. Дахин газар дээр гарч ирсэн минь гайхамшиг” гэжээ. Түүнийг аврах ажиллагаа 9-ний өдөр эхэлсэн бөгөөд Болгар, Хорват, Унгар, Итали, Польш, Турк зэрэг орны агуй судлаач, эмч зэрэг янз бүрийн мэргэжлийн аврагчид оролцсон байна. Дикигийн эцэг, эх хүүг нь аврахын тулд эр зориг, ур чадвар гарган ажилласан аврах баг болон эмнэлгийн ажилтнуудад талархаж буйгаа илэрхийлж "Хүүгээ агуйгаас эсэн мэнд гарсныг сонсоод үгээр илэрхийлэхийн аргагүй баяр баясгаланг мэдэрлээ" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.