Охиныхоо нэрийг биен дээрээ 667 удаа шивүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2023-09-13
Их Британийн иргэн 49 настай Марк Оуэн Эванс хэмээх эр ганц охин Люсигийнхээ нэрийг биен дээрээ 660 гаруй удаа шивүүлснээр Гиннесийн амжилтын номонд бичигджээ. Тэрбээр охиндоо зориулж ямар нэгэн онцгой үйл бүтээхээр 2017 оноос оролдож, анхны төрсөн өдрийг нь тэмдэглэхдээ охиныг нь эх барьж авсан эмнэлэгт хандив өргөжээ. Улмаар нуруун дээрээ Гиннесийн амжилтын номыг бэлгэдсэн зураг зурж, түүн дээрээ Люси гэсэн нэрийг шивж эхэлсэн байна. Энэхүү шивээсийг хоёр шивээсчин хийжээ. Анх нуруун дээрээ шивүүлсэн номон дээрээ охиныхоо нэрийг 100 удаа шивүүлэхээр эхэлсэн ч номыг талбайг дуусгаад хартал 267 удаа шивэгдсэн байлаа. Тэрбээр тухайн жилдээ энэхүү шивээсээрээ Гиннесийн дээд амжилт тогтоосон юм. Гэсэн хэдий ч 2020 онд Америкийн Диедра Вигил хэмээх эр биен дээрээ өөрийнхөө нэрийг 300 удаа шивүүлж Маркийн рекордыг эвдсэн аж. Марк Гиннесийн амжилтаа эргүүлэн авахын тулд хоёр гуян дээрээ тус бүр 200 удаа охиныхоо нэрийг шивүүлсэн байна. Энэхүү шивээсийг хийхэд 5 цаг 30 минут зарцуулсан ажээ. Ингээд биен дээрээ нийт 667 нэр шивүүлсэн тэрбээр "Би энэ хүндэтгэлийг зөвхөн охиндоо зориулсан" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.