Жэк Ма хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийж эхэллээ
Анд нөхдийн мэдээ
2023-08-01
Хятадын цахим худалдааны “Алибаба” компанийг үүсгэн байгуулагч Жэк Ма хөдөө аж ахуй, загас агнуурын гарааны компанид хөрөнгө оруулалт хийжээ. Хонгконгийн “South China Morning Post” сонин Хятадын бизнесийн мэдээллийн сайтаас иш татан мэдээлснээр тэрбээр Ханжөү хотод байрлах "1.8 метр далайн технологи" нэртэй гарааны компанид хөрөнгө оруулалт хийсэн байна. 110 сая юанийн хөрөнгөтэй тус компани нь бизнесийн салбарт далайн бүтээгдэхүүн, далайн амьтан үржүүлэг болон боловсруулалт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, бөөний болон жижиглэнгийн худалдаа, далайн салхины эрчим хүч үйлдвэрлэх системийг хөгжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг ажээ. 2019 онд Жак Магийн үүсгэн байгуулсан "Hangzhou Dajingtou 22 Arts and Culture" хөрөнгө оруулалтын компани тус компанийн 10 хувийг эзэмшдэг аж. Түүнчлэн “Алибаба” компанийн судалгааны хүрээлэн болох “Дамо академи” нь “ухаалаг үржүүлэг”-ийн төслийг эхлүүлж, Хятадын үржлийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор биологчдийг ажиллуулж эхэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.