images

Их Британи улс Оросын хууль хяналтын зургаан хүнд хориг тавьжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-08-01


   ОХУ-ын сөрөг хүчний улстөрч Владимир Кара-Мурзагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн аваагүй тул шүүх хуралд оролцсон шүүгч, прокурор зэрэг зургаан хүнд хориг тавьсан тухайгаа Их Британи улс мэдэгдэв. Украины дайныг эсэргүүцсэн хэргээр шүүхэд татагдсан Орос-Британийн давхар иргэншилтэй Кара-Мурза өнгөрсөн дөрөвдүгээр сард эх орноосоо урвасан, Оросын армийн талаар худал мэдээлэл тараасан хэргээр 25 жилийн хорих ял сонссон юм. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак түүнд ял оноосон тухайд хэлэхдээ энэ нь "Аргаа барсан үйлдэл, огт үндэслэлгүй хэрэг" гээд нэн даруй суллах ёстойг хэлжээ. Мөн тус улсын Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли хэлэхдээ “Давж заалдах өргөдлийг хүлээн аваагүй нь Оросын дэглэм хүний ​​эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бүхэлд нь үл тоомсорлож байгааг харуулж байна” гэсэн байна. Москвад болсон Кара-Мурзагийн шүүх хуралд Британийн Элчин сайдын яамны ажилтнууд оролцсон бөгөөд түүний хэргийн талаар ОХУ-ын Гадаад хэргийн яам болон Элчин сайдын яаманд асуулт тавих болно гэж Их Британийн Гадаад хэргийн яам мэдэгдэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.