Мазаалайн амьдрах орчныг сайжруулахад Хятад улс тусална
Чихэнд чимэгтэй
2023-07-21
Монгол улс болон БНХАУ-ын Засгийн газар хооронд “Говийн мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх” төслийн гэрээг 2018 онд байгуулсан билээ. Энэ хүрээнд БНХАУ-ын Ойн шинжлэх ухааны академийн дэд профессор Шүэ Ядун тэргүүтэй судлаачдын баг манай улсад өчигдөр ажлын айлчлал хийсэн байна. Хятад судлаачдын багийг манай улсын БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын холбогдох мэргэжилтнүүд хүлээн авч, Говийн их дархан цаазат газарт мазаалайн амьдрах орчны газар зүйн мэдээллийн системийг байгуулах, амьдрах орчны чанарыг үнэлэх, амьдрах орчны идэш ургамлын популяцийн байдлыг тогтоох судалгаа, биологийн төрөл зүйлийн мониторинг судалгаа хийхэд хамтран ажиллахаар тохиролцжээ. Монголд төдийгүй дэлхийд ховордоод буй мазаалайг хамгаалах уг төслийг хэрэгжүүлэх саналыг манай улсын Засгийн газар анх БНХАУ-д тавьж байсан юм. Энэ хүрээнд тус улсын байгаль орчны салбарын есөн мэргэжилтэн 2016 оны есдүгээр сарын 28-наас Говийн их дархан цаазат газарт ажиллаж, мазаалайн амьдрах орчныг хэрхэн сайжруулах талаар судалгаа хийж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (2)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.