images

Жиргээчид өдөрт 1000 жиргээ уншиж болно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-07-04


  “Twitter” компаниас өнгөрсөн бямба гарагт хэрэглэгчдэд нэгэн сонирхолтой хязгаарлалт тогтоосноо зарлав. Тэр нь өдөрт унших жиргээний тоо бөгөөд хаягаа баталгаажуулаагүй хэрэглэгч 1000, баталгаажуулсан нь 10 мянгыг унших боломжтой ажээ. Нийгмийн сүлжээний компани хэдий ч өөрийн хэрэглэгчийн хэрэглээг хязгаарласан шийдвэрийг Илон Маск ийнхүү гаргасан нь ойлгомжгүй байж магадгүй. Учир нь, "Twitter” компанийн гол орлого “Meta”, “Google”-ийн адил зар сурталчилгаанаас орж ирдэг. Хэрэглэгч платформд нэвтрэхэд зар сурталчилгаа тэдэнд харагдана. Энэ нь “Twitter”-т хэр их хугацаа зарцуулна тэр чинээгээр зар сурталчилгаа олныг үзнэ гэсэн үг. Гэвч И.Маск 2019 онд “Би зар сурталчилгаанд дургүй” хэмээн жиргэж байсан юм. Эцэст нь тэр өөрөө тус компанийг худалдаж аваад зар сурталчилгааны орлогод бодитой нөлөө учруулахуйц шийдвэр гаргав. Гэхдээ И.Маскт компаниа ашигтай байлгах өөр төлөвлөгөө байгаа нь “Twitter” дэх хэрэглэгчдийн их хэмжээний өгөгдлийг ашиглаж мөнгө олох юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.