Украин улс энэ жилийн ургацаасаа 43 сая тонн үр тариа экспортлох боломжтой гэв
Анд нөхдийн мэдээ
2023-06-28
Украин улс энэ жилийн ургацаасаа 43 сая тонн үр тариа, тосны ургамал экспортлох боломжтой талаар мягмар гарагт мэдэгдэв. Мөн энэ онд тус улс 42.5 сая тонн үр тариа, 18.9 сая тонн тосны ургамал хураан авах төлөвтэй байгааг Украины "Агробизнес" клуб мэдээллээ. Түүнчлэн эрдэнэшиш 21.1 сая тонн, улаан буудайн 16.3 сая тонныг хураана гэжээ. Өнгөрсөн онд Украины үр тарианы үйлдвэрлэл 37 хувиар буурч 53.9 сая тонн, тосны ургамлын үйлдвэрлэл 24 хувиар буурч 17.5 сая тонн болcон бөгөөд 50 гаруй сая тонн үр тариа, тосны ургамал, тэдгээрийн дайвар бүтээгдэхүүн экспортолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.