Японы эзэн хаан Нарүхито 63 нас хүрэв
Анд нөхдийн мэдээ
2023-02-23
Японы эзэн хаан Нарүхитогийн 63 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр дэлхийн өнцөг булан бүрт мөргөлдөөний улмаас зовж буй хүмүүсийн төлөө гүнээ харамсаж буйгаа илэрхийлж, Япон болон дэлхийн дахины энх тайвны төлөө залбирлаа. Мөн “Зөрчилдөөнийг даван туулахын тулд харилцан яриа хэлэлцээ хийж, асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахын тулд улс орноосоо давж сэтгэх нь чухал гэдгийг би ойлгож байна" хэмээн эзэн хаан төрсөн өдрийнхөө өмнө Эзэн хааны ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна. Энэ оны зургадугаар сард эзэн хаан Нарүхито, хатан хаан Масако нарын хуримын 30 жилийн ой болох юм. Тэрбээр энэ талаар "Би түүнийг амьдралынхаа талаас илүүг эзэн хааны гэр бүлийн гишүүн болж, надтай хамт өнгөрүүлсэнд үнэхээр их талархаж байна" хэмээжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.