images

Японы ерөнхий сайд асан Абэ Шинзогийн дурсамж ном гарна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-01-30


     Японы ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн ерөнхий сайдын албан тушаалаасаа буусныхаа дараа хэлсэн үг, бичсэн тэмдэглэл, дурсамж зургийг эмхэтгэсэн "Абэ Шинзогийн дурсамж" ном ирэх сарын 8-нд хэвлэгдэх болсон тухай "Yomiuri Shimbun" сонин мэдээллээ. Дурсамж номд 2020 оны аравдугаар сараас хойш нэг жил орчмын хугацаанд Абэгийн хийсэн 18 уулзалт, хурал дээр хэлсэн үг, асуулт хариулт зэргийг багтаасан байна. Тус номыг өнгөрсөн оны эхээр хэвлэхээр төлөвлөж байсан ч тодорхой шалтгааны улмаас өөрөө хүсэлт гаргаж түр хойшлуулаад байсан ажээ. Өнгөрсөн оны долдугаар сард  Абэ сонгуулийн кампанит ажлын үеэр буудуулж амиа алдсаны дараа түүний эхнэр Акигийн зөвшөөрлөөр энэ номыг хэвлэхээр болсон байна. Абэтэй ойр дотно харилцаатай байсан Дональд Трамп, Ши Жиньпин, Владимир Путин зэрэг удирдагчидтай холбоотой түүх, төрийн хэргийг удирдаж байхад нь тохиосон сонин содон явдлуудын тухай энэ номд өгүүлжээ. Номыг “Yomiuri Shimbun” сонины ерөнхий редактор эрхлэн гаргаж буй бөгөөд Японы Үндэсний аюулгүй байдлын агентлагийн захирал асан Шигэрү Китамүра хянан тохиолдуулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.