Вашингтон орчмын монголчуудын наадамд 2000 гаруй хүн иржээ
Дэлхий дүүрэн монголчууд
2025-07-08
АНУ-ын Вашингтон ДиСи орчимд сурч, ажиллаж амьдарч буй нийт монголчуудын Үндэсний баяр наадам энэ сарын 6-ны өдөр Виржиниа мужийн Арлингтон хотод болжээ. Наадамд дотоод, гадаадын нийт 2000 гаруй хүн оролцож, бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой 64 бөх зодоглож, шагайн харваа, сурын харваа, хүүхдийн гүйлт, шагайгаар морь уралдуулах зэрэг уламжлалт болон орчин үеийн тэмцээнүүдийг зохион байгуулсан байна. Энэ жилийн наадмын арга хэмжээг Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр Монгол улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, Вашингтон ДиСи орчмын монголчуудын холбоо, Монгол улсын соёлын элч Н.Ганхуяг болон бусад ТББ хамтран зохион байгуулжээ. Наадамд хүндэт зочноор АНУ-ын Төрийн департаментын Япон, Солонгос, Монголын хэлтсийн дарга Сэт Бэйли уригдсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.