images

Дэлхийн аварга эмэгтэй сагсан бөмбөгчид Өмнөд Солонгост тоглож байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-07-07


   Монголын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ баг энэ сарын 2-ны өдөр Өмнөд Солонгосын Бусан хотыг зорьж тус улсын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн лигээс зохион байгуулж буй "Futures League" тэмцээнд оролцож байгаа билээ. Тэд өчигдөр дөрөв дэх тоглолтоо Японы багийн эсрэг хийсэн бөгөөд тус лигт Өмнөд Солонгосын WKBL, Сингапур, Японы лигийн аварга багууд өрсөлдөж байгаа юм. Манай баг энэ тэмцээний дараа буюу 13-20-ны өдрүүдэд Хятадын Шэнжэнь хотод болох эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний B хэсэгт оролцох хуваарьтай. Тиймээс шигшээ багийнхаа бэлтгэлийг хангах зорилгоор Монголын сагсан бөмбөгийн холбоо Өмнөд Солонгосын талтай өрнүүлж буй хамтын ажиллагааныхаа хүрээнд багаа тус тэмцээнд оролцуулж байгаа ажээ. Тэгвэл өчигдрөөс Монголын шигшээ багийн тоглолтод О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нар оролцож эхэлсэн байна. Манай шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар испани мэргэжилтэн Фран Гарсиа ажиллаж байгаа бол дасгалжуулагчдийн багийн бүрэлдэхүүнд О.Баярцогт, Б.Баярбат, Г.Ундрах, Б. Алтанзаяа, хөдөлгөөн засалч М. Булгантамир нар багтаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.