Хөххотод ардын дууны наадам болов
Анд нөхдийн мэдээ
2025-07-07
Хятадын Соёл, аялал жуулчлалын яамнаас Өвөр Монголын нийслэл Хөххотноо “Хятадын уугуул ардын дуу” наадмыг энэ сарын 1-6-ны өдрүүдэд зохион байгууллаа. Наадмыг Хөххотын арын цэцэрлэг хэмээн олонд танигдсан Чилэчуан талд хийжээ. 2019 онд анх зохион байгуулаад түүнээс хойш хоёр жил тутам хийж буй уг наадамд энэ жил ардын урлагийн 65 хамтлагийн 400 гаруй хүн оролцсон байна. Тухайлбал, Өвөр Монголоос морин хуурч Чи.Булаг оролцжээ.
Эх сурвалж: "China Daily" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.