images

АНУ-ын "TechGirls" хөтөлбөрт Монголоос гурван сурагч сонгогдов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-07-07


    Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарт манлайлах залуусыг нэмэгдүүлэх зорилготой, АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт "TechGirls" хөтөлбөрт тэнцсэн монгол сурагчдыг зарлалаа. Энэ жилийн хөтөлбөрт Кени, Камерун, Нигер, Өмнөд Африк, Египет, Марокко, Камбож, Тайвань, Индонез, Монгол улсаас 15-17 насны нийт 18 сурагч сонгогдсон бөгөөд манай улсаас Эгшиг, Эгшиглэн, Энхжин нар тэнцсэн байна. "TechGirls" хөтөлбөр манай улсад 2022 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд жил бүр гурван сурагчийг АНУ-д 23 хоногийн хугацаанд технологи, компьютерийн шинжлэх ухааны сургалтад хамруулдаг. Сурагчид мөн Остин, Канзас, Денвер, Цинциннати, Детройт, Сиэтл хотуудын аль нэгээр аялж, технологийн компанид дагалдангаар ажиллаж, америк айлд амьдарч, сайн дурын үйл ажиллагаанд оролцдог. Хөтөлбөрт хамрагдсан сурагчдын визийн хураамж, хоёр талын нислэгийн тийз, байр, хоол, тээвэр, соёлын арга хэмжээнд оролцох зардлыг зохион байгуулагч "Legacy International" байгууллага гаргадаг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.