Хөвсгөл: Шишгэд голын бэлчирт 175 мянган загасны жарамгай тавьжээ
Хөдөөгийн баясгалан
2025-07-04
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нэгдүгээр багийн нутаг Дээд Цагааннуур-Шишгэд голын бэлчирт 115 мянган тул загасны жарамгай, Ренчинлхүмбэ сумын хоёрдугаар багийн нутаг Тэнгис-Шишгэдийн бэлчирт 60 мянга гаруй зэвэг, хадран загасны жарамгайг тус тус тавьжээ. Тус аймагт загас үржүүлэх судалгаа, шинжилгээ, өсгөвөрлөн бойжуулах ажлыг ХААИС-ийн Загас судлал, үржүүлгийн төв хийж, энэ онд дээрх голуудад тул, зэвэг, хадран загасыг нөхөн сэргээхээр төлөвлөсөн аж. Загас үржүүлгийн лабораторийг 2024 оны тавдугаар сард Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд ашиглалтад оруулж байжээ. Энэ лаборатори нь Хулдын овгийн 400-500 мянган түрс өсгөвөрлөх хүчин чадалтай бүрэн тоноглогдсон бөгөөд байгалийн нөөцийг жамаар нь сэргээж зохистой хэмжээнд хүргэх, цэнгэг усны экосистемийг хамгаалахаар энэ ажлыг зохион байгуулж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.