12 настай И.Цэлмүүн шатрын өсвөрийн Дэлхийн цомын тэмцээнээс Монголын анхны медалийг хүртэв
Чихэнд чимэгтэй
2025-07-04
Гүржийн Батуми хотноо өнгөрөгч сарын 22-ноос долоодугаар сарын 2-ны хооронд зохиогдсон шатрын өсвөрийн Дэлхийн цомын тэмцээнд Монгол улсаас Н.Энхрийхэн, И.Цэлмүүн, Н.Аз-Эрдэнэ, Б.Хангайсайхан нарын дөрвөн тамирчин оролцлоо. Тэмцээнд манай улсаас 12 хүртэлх насны охидын ангилалд И.Цэлмүүн хүрэл медаль хүртжээ. Тэрбээр шатрын өсвөрийн Дэлхийн цомын тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж байгаа төдийгүй тэмцээний үеэр зохион байгуулагдсан шатрын бодлого бодолтын тэмцээнд түрүүлсэн юм. Дэлхийн шатрын холбоо 100 жилийн ойдоо зориулан өнгөрсөн жилээс зохион байгуулж эхэлсэн тус тэмцээнд 8, 10, 12 насны тамирчдыг оролцуулдаг. Энэ жилийн тэмцээний эхний шатанд тамирчид хоёр хэсэгт хуваагдан долоон өрөг тогложээ. Тус тэмцээнд тодорхой тооны чансаа өндөр тамирчид зохих шалгуур, квотоор оролцох эрхтэй байдаг билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.