images

Даншиг наадамд Д.Сагараадоржийн буурал азарга түрүүлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-30


   “Хүрээ цам-Даншиг наадам 2025” буюу нийслэлийн иргэдийн баяр өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Наадамд хурдан морьд зургаан насны ангиллаар уралдаж, түрүүлж айрагдсан морьдын бай шагналыг өчигдөр гардуулсан юм. Тэгвэл азарга насанд 76 азарга бүртгүүлж, 56 нь гараанаас гарч Төв аймгийн Баян сумын уяач Д.Сагараадоржийн буурал азарга түрүүлжээ. Харин Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, Монгол улсын алдарт уяач Д.Батсайханы бор аман хүзүүдэж, Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Д.Гансүхийн хүрэн, Архангай аймгийн Ихтамир сумын уяач Л.Эрхэмбаярын хар, Завхан аймгийн Баянхайрхан сумын уяач Д.Жамсрангийн хул азарга тус тус айрагдсан байна.  

Гэрэл зургийг: "Түмний эх" хуудаснаас.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.