images

Монголын залуучуудын бэйсболын тэмцээний зардлыг Өмнөд Солонгос гаргав


   Монголын бейсболын холбооноос өнгөрөгч 25-ны өдөр залуучуудын бэйсбол 5, тийболын тэмцээнийг ДХИС-ийн талбайд амжилттай зохион байгуулсанд 300 тамирчин өрсөлдлөө. Уг тэмцээнийг Өмнөд Солонгосын мэргэжлийн бэйсболын “Ilgu” холбоотой хамтран анх удаа зохион байгуулсан бөгөөд тус холбоо бүх зардлыг хариуцжээ. Мөн Өмнөд Солонгосын компаниудаас тамирчдад витамин, бөмбөг зэргийг хандивласан байна. "Ilgu" холбоо нь 2012 оноос хойш Монгол, Шри Ланка, Тайланд, Пакистан, Камбож зэрэг оронд бэйсболын спортыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Учир нь, Олимп болон Азийн наадамд бэйсболын тэмцээн байдаггүй тул олон оронд энэ спортыг сурталчилж, хөгжүүлэх зорилготой билээ. Тиймээс 2017 оноос хойш Монголын бэйсболын холбооны үйл ажиллагааг дэмжиж иржээ. Харин дэмжлэгийн хариуд Монголын үндэсний Олимпын хорооноос "Ilgu" холбоог “Олимпын алдар” медалиар шагнасан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.