images

Унгарын Элчин сайд Монголын ШУА-д илтгэл тавив

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-06-25


   ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс зохион байгуулдаг “Элчин сайдын индэр” хүндэтгэлийн арга хэмжээнд Унгар улсаас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Обрушански Борбала өчигдөр оролцлоо. Тэрбээр “Унгар, Монголын дипломат харилцаа: Монгол улсын шинжлэх ухааны хөгжилд Унгар улсаас оруулж буй хувь нэмэр” сэдвээр илтгэл хэлэлцүүлжээ. ШУА-ийн харьяа дөрвөн хүрээлэн Унгарын шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран сүүлийн жилүүдэд “Бэлхийн амны Хүннүгийн үеийн язгууртны булшны малтлага”, “Хүнсний бүтээгдэхүүн бохирдуулагч бичил биетний эсрэг үйлчлэлтэй эфирийн тос”, “Орчин үеийн Монголын нийгмийн өөрчлөлт, онцлог сургамж” судалгааг хийсэн байна. Хоёр улсын шинжлэх ухааны талбар дахь хамтын ажиллагаа 1960-аад онд түүх, археологийн судалгаагаар эхэлж 1970 оноос усны хайгуул, ус цэвэршүүлэх технологи, 1973 оноос нарны зайн үйлдвэрлэл, хураагуур, нарны эрчим хүч ашиглалт, 1979 оноос байгалийн шинжлэх ухааны бусад салбарт хамтарч ажилласан түүхтэй. Энэ онд хоёр улсын найрамдалт харилцааны 75 жилийн ой тохиож байгаа билээ. ШУА-ийн хүндэтгэлийн цуврал лекцийн өмнөх зочин нь Хятадын Элчин сайд Шэн Минжаун байсан юм. Өнгөрөгч гуравдугаар сард түүний илтгэл тавихад ШУА-ийн харьяа 16 хүрээлэнгийн судлаачид, Монгол, Хятадын харилцааг судалдаг байгууллагуудын төлөөлөл 120 хүн байлцжээ. 

Эх сурвалж: ШУА

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.