images

“Asia Model” наадмын 20 жилийн ой энэ онд тохионо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-06-24


   Азийн нүүр царайг тодруулдаг “Asia Model” наадам ирэх аравдугаар сарын 25-31-ний хооронд Өмнөд Солонгост болно. Энэ онд тус наадмын 20 жилийн ой тохиох бөгөөд Монгол, Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг 25 орны эрэгтэй, эмэгтэй загвар өмсөгчид оролцох ажээ. Одоогийн байдлаар тус наадмын зохион байгуулах комисс, Өмнөд Солонгосын олон улсын соёлын солилцооны сан хамтран “Face of Korea” наадмыг зохион байгуулж улсынхаа төлөөллийг шалгаруулаад байна. Манай улсын загвар өмсөгчид “Asia Model” наадамд 2017-2022 онд оролцсон бөгөөд 2021 онд Н.Тунгалаг тэргүүн байр эзэлсэн юм. Мөн топ модель Д.Болормаа тус наадмын зохион байгуулах хорооны Монгол дахь салбарын захирлаар ажилладаг билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.