images

Орон нутгийн нөхөн сонгуулийн ирц 40 хувьтай болж өндөрлөлөө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-24


   2025 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуульд 63 мандатын төлөө 121 нэр дэвшигч өрсөлдөж, санал хураалт 40 хувийн ирцтэйгээр энэ сарын 22-ны өдөр болж өндөрлөлөө. Тухайлбал, нөхөн сонгуулиар Баянхонгор, Дархан-Уул аймгийн ИТХ-ын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын ИТХ-ын 61 мандатад Монгол ардын намаас 58, Ардчилсан намаас 49, ХҮН намаас гурав, Иргэний зориг ногоон намаас хоёр, бие даан нэр дэвшигч 9 хүн өрсөлджээ. Үүнээс Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ-ын нэг мандатад сонгогчдын санал тэнцсэн тул нэмэлт санал хураалт явуулахаар болсон байна. Хуульд зааснаар, сумын сонгуулийн хорооны шийдвэрээр энэ сарын 28-ны өдөр нэмэлт санал хураалт явуулж, сонгуулийн хороод тухайн шатны сонгуулийн дүнг нэгтгэж, нийтэд албан ёсоор мэдээлэх юм. Сонирхуулахад, нөхөн сонгуулийн сонгогчдын ирц Увс аймгийн Баруунтуруун суманд 69.1, Өмнөговь аймгийн Ноён суманд 63.5, Сүхбаатар аймгийн Халзан суманд 60.2 хувьтай хамгийн өндөр байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.