images

Хятадын төвөд судлаачид Монголд ирэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-06-23


   Хятадын төвөд судлаачдын төлөөлөл энэ сарын 16-18-нд Монгол улсад ирж ажилласан талаар тус улсын CGTN телевиз мэдээллээ. Тэд Монголын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэд болон Буддын шашны санваартнуудын төлөөлөлтэй уулзжээ. Ингэхдээ Төвөдийн сүүлийн 60 гаруй жилийн хөгжлийн түүхийн талаар өгүүлж дэд бүтэц, төрийн үйлчилгээ, угсаатны нэгдэл сайжирсныг онцлон тэмдэглэсэн байна. Мөн хоёр тал хүн хоорондын солилцоог дэмжих, академик хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцжээ. Түүнчлэн хоёр орны харилцаанд соёлын солилцоо тун чухал гэдэг дээр санал нэгдсэн хэмээн CGTN телевиз мэдээллээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.