images

Исламын ихэнх орнууд АНУ-ын цэргийн ажиллагааг шүүмжилж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-23


   Өчигдөр АНУ Ираны цөмийн байгууламжид агаараас гэнэтийн цохилт өгснөөр хөрш зэргэлдээ орнууд ч туйлын хурцадмал байдалд оров. Ираны хөрш орнууд Ойрх Дорнод дахь агаарын орон зайгаа хааж, нисэх онгоцнуудын чиглэлийг өөрчлөн Кувейт зэрэг зарим орон цацрагийн хэмжилт хүртэл хийжээ. Хурцадмал байдалд хамгийн их түгшиж байгаа улс бол Иран, Израилийн дунд оршдог Ирак юм. Тус улсын Засгийн газар өнөөдөр гаргасан мэдэгдэлдээ “АНУ-ын цэргийн ажиллагаа нь Ойрх Дорнодын энх тайван, аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байна” гэжээ. Иран, Израилийн хоорондох зэвсэгт мөргөлдөөнд АНУ хөндлөнгөөс оролцох магадлалтайг Иран өмнө нь анхааруулж байв. Ирак дахь АНУ-ын цэргийн гол баазууд, тухайлбал "Аль Асад" агаарын цэргийн бааз Ираны довтолгооны бай болж магадгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж байна. Исламын томоохон орнууд АНУ-ын цэргийн ажиллагааг шүүмжилж байгаагийн зэрэгцээ дипломат яриа хэлэлцээ хийх шаардлагатайг онцолж байгаа юм. Саудын Араб АНУ-ын дайралтанд санаа зовж буйгаа илэрхийлээд "Олон улсын хамтын нийгэмлэг улс төрийн шийдэлд хүрэхийн төлөө ажиллах ёстой" гэжээ. Израиль, Палестины зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш талуудын дунд зуучилж байсан Египет, Катар улсууд мөн АНУ-ын цэргийн ажиллагааг шүүмжилсэн байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.