images

“In Da House 3: In Korea” Монголын уран сайхны кино Өмнөд Солонгост гарна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-06-20


   Найруулагч Ц.Амартүвшингийн “In Da House 3: In Korea” Монголын уран сайхны кино энэ сарын 27-нд Өмнөд Солонгосын бүх кино театруудад ”Undercover Investigation” нэрээр гарах гэж байна. Иймд Х.Манлайбаатар, Р.Сүхболд тэргүүтэй жүжигчид тус улсад очин киногоо сурталчилж байгаа юм. Тэд зургаадугаар сарын 11-нд COEX их дэлгүүрийн “Megabox” кино театрт Өмнөд Солонгосын олны танил 400 хүнийг урин киногоо үзүүлжээ. Мөн өчигдөр “Lotte Cinema World Tower”-т хэвлэлийн бага хурал хийсэн юм. Харин энэ амралтын өдрүүдээр Дэжон, Чонжү хотод ажиллаж амьдардаг монголчуудад зориулан киногоо үзүүлэхээр болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.