images

Их сургуулиа төгсөж буй сэтгэл зүйчид хаана ажиллах сонирхолтой байна вэ?

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-20


  Боловсролын яамнаас энэ онд их, дээд сургуулиа сэтгэл судлалын мэргэжлээр төгсөж буй оюутнуудын дунд түүврийн аргаар судалгаа явуулжээ. Судалгаанд нийт 190 хүн хамрагдсаны 147 нь төгсөх дамжааны оюутан байсан бол 43 нь их сургуулиа төгссөн сэтгэл зүйчид байжээ. Тэгвэл судалгаанд хамрагдсан хүмүүсийн 117 буюу 61.6 хувь нь Улаанбаатар хотод, 73 буюу 38.4 хувь нь орон нутагт ажиллах хүсэлтэй гэсэн хариултыг өгсөн байна. Түүнчлэн төгсөгч, сэтгэл зүйчдийн 90 хувь нь эмэгтэйчүүд байжээ.  Сонирхуулахад, манай улсад жилд дунджаар 500–600 хүн сэтгэл зүйч мэргэжлээр их сургууль төгсөж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.