Олон улсын валютын сан Монголын эдийн засагт хийсэн дүгнэлтээ ойрын хугацаанд танилцуулна
Чихэнд чимэгтэй
2025-06-17
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өчигдөр Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч, суурин төлөөлөгч тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр валютын сангийн төлөөлөгчид Монгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал, түүнийг дэмжих чиглэлээр Засгийн газар, Улсын Их Хурлаас авч хэрэгжүүлэх боломжтой бодлогын арга хэмжээний талаар товч мэдээлэл өгчээ. Мөн Монгол улсын эдийн засаг, төсвийн өнөөгийн нөхцөл байдал, ойрын болон урт хугацааны төлөв, холбогдох дүгнэлт, зөвлөмж бүхий товч тайлангаа ойрын хугацаанд Засгийн газар, Сангийн яаманд танилцуулж, үндсэн тайлангаа ирэх намар бэлэн болгохоо мэдэгдсэн байна. Олон улсын валютын сан жил бүр тогтмол мэргэжилтнүүдээс ажлын хэсэг бүрдүүлэн гишүүн орнуудынхаа эдийн засаг, төсвийн нөхцөл байдлын талаар судалгаа дүгнэлт хийж өгч буй бөгөөд манай улсыг хариуцсан ажлын хэсэг одоогоос долоон сарын өмнө Монголд ажиллахаар төлөвлөж байжээ. Гэсэн хэдий ч энэ хооронд нөхцөл байдал өөрчлөгдсөн учир тайланг танилцуулах хугацааг хойшлуулж ийнхүү ирэх намар товложээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.