"Гурвын эсрэг гурав" барилдааны нийслэлийн аварга баг маргааш тодорно
Чихэнд чимэгтэй
2025-06-13
Нийслэлийн аварга шалгаруулах "Гурвын эсрэг гурав" үндэсний бөхийн барилдаан энэ сарын 8-нд эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн багууд эхний дөрвөн тойргийн барилдаанаа хийсэн байна. Баг тус бүр гурван бөхийн бүрэлдэхүүнтэй, нийт 27 бөх өрсөлдөж байгаа энэ барилдааны аварга баг, улирлын шилдэг бөхчүүд маргааш тодорно. Барилдааны шагналын сан 65 сая төгрөг бөгөөд хувийн болон багийн дүнг тооцож тус бүрд нь бай шагнал гардуулна. Энэ үеэр мөн улирлын барилдаануудад амжилттай барилдаж чансаагаараа тэргүүлсэн шилдэг найман бөхөд батламж гардуулах аж. Хувийн дүнгээр бөхчүүд давах бүрдээ 250 мянган төгрөгийн урамшуулал авах бол түрүүлсэн бөх таван сая төгрөгөөр шагнуулна. Харин багийн дүнгээр тэргүүн байранд 15 сая, дэд байранд 10 сая, гутгаар байранд таван сая төгрөгийн шагнал тус тус олгох юм.
Гэрэл зургийг. Монголын Үндэсний бөхийн холбоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.