Олон улсын сагсан бөмбөгийн холбоо "Хасын Хүлэгүүд" багийн легионер Ян Миллэрийг онцлов
Чихэнд чимэгтэй
2025-06-12
Монголын лигийн аварга “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн тэмцээнд оролцох найман багийн нэг болохдоо Зүүн Азийн бүсийг тэргүүлсэн билээ. Энэ амжилтад хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэж "Үнэ цэнтэй тоглогч"-оор тодорсон легионер тамирчин Ян Миллэрийг Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) онцолж "Багийнхныхаа хамт Монголд шинэ түүх бичих гэж байгаа тамирчин" хэмээн үнэлжээ. Монгол улс 13 жилийн дараа Азийн аваргуудын лигд өрсөлдөх эрх авсан нь энэ юм. Я.Миллэр “Хасын Хүлэгүүд” багт өнгөрөгч гуравдугаар сард нэгдсэн бөгөөд тус тэмцээнд оролцох эрхийн төлөөх найман тоглолтод дунджаар 17.9 оноо, самбараас 2.6 удаа бөмбөг авч, бөмбөгөө 5.6 удаа ашигтай дамжуулсан байна. Харин тэрбээр энэ амжилтаа багийнх гэдгийг дурдаад "Бид нэг гэр бүл болсон. Бүгд нэг нэгнийхээ давуу, сул талыг мэддэг" гэсэн байна. Өдгөө 33 настай, АНУ-ын иргэн Я.Миллэр Монголд ирэхээсээ өмнө Итали, Турк, Казахстан, Франц, Израиль, Грекийн лигт тоглож байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.