images

Монголын хутга шидэгчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-11


   Монголын хутга шидэлтийн спортын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнгөрсөн сард бэлтгэлдээ гарчээ. Тэд энэ сарын 18-ны өдөр тэмцээн болох газар буюу Буриадын Улаан-Үд хотыг зорих бөгөөд АШТ 23-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Манай улсад шинэ тутам хөгжиж буй энэ спортын төрлөөр Б.Амарбаясгалан, Т.Энхтөгөлдөр, Г.Эрдэнэбилэг нар өнгөрсөн оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр гуравдугаар байр эзэлж байв. Б.Амарбаясгалан нь 2022, 2024 онуудад дэлхийн аваргын мөнгөн медаль хүртэж байсан билээ.

Гэрэл зургийг: Монголын спортын хутга шидэлтийн холбоо.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.