images

Узбекистан улс түүхэндээ анх удаа хөлбөмбөгийн ДАШТ-д оролцохоор шалгарав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-06-06


   2026 онд Мексик, Канад, АНУ-ын 16 хотод болох хөлбөмбөгийн ДАШТ-д 48 улсын баг оролцоно. Шигшээ тоглолтууд хараахан дуусаагүй байгаа бөгөөд одоогийн байдлаар арван багийн нэр тодорхой болоод байна. Тодруулбал, Узбекистан, Йордан, Өмнөд Солонгосын баг ДАШТ-д өрсөлдөх эрхээ өвөртөлсөн 8, 9, 10 дахь баг болж буйг FIFA өнөөдөр зарлалаа. Ийнхүү Дундад Азийн орнуудаас Узбекистан улс анх удаа хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох болж байна. Үүний өмнө шууд эрх авсан зохион байгуулагч гурван улсын багаас гадна Япон, Шинэ Зеланд, Иран, Аргентины баг шалгараад байсан юм. Узбекистаны баг өчигдөр Абу Дабид болсон ДАШТ-ий эрхийн төлөөх тоглолтод Арабын нэгдсэн Эмират улсын багтай тоглож, оноо авалгүй тэнцсэнээр 2026 оны тэмцээнд өрсөлдөхөөр шалгарсан юм. Тус улсын баг дэлхийн чансааны 57-д эрэмбэтэй бөгөөд ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарсныхаа дараа 1992 онд хөлбөмбөгийн олон улсын тэмцээнд улсынхаа нэрээр оролцож эхэлсэн бол 1994 онд FIFA-д элсжээ. Узбекистаны багийн дасгалжуулагч нь “Neftchi Ferghana” багийн хөлбөмбөгчин асан Тимур Кападзе юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.