Демис Хассабис: Хиймэл оюун ухаан хүний хяналтаас алдагдахаас сэрэмжлэх нь чухал
Анд нөхдийн мэдээ
2025-06-05
Хиймэл оюуны “DeepMind” компанийн гүйцэтгэх захирал Демис Хассабис хиймэл оюун ухаанд ажлын байраа алдахаас илүүтэйгээр түүнийг хянах чадвараа алдахаас илүү санаа зовж буйгаа илэрхийлэв. Өнгөрсөн жил химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн, тэрбээр CNN-д өгсөн ярилцлага өгөхдөө дээрх санааг хэлсэн байна. Хиймэл оюун ухааны технологи муу хүчний гарт орж болзошгүй, тиймээс хяналтын аюулгүй байдлын арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгааг онцолжээ. Дэлхий даяар хиймэл оюуны хөгжлөөс болж ажлын байрны хомсдол үүсэх талаар санаа зовж байхад Д.Хассабис хиймэл оюуныг буруугаар ашиглах боломжийн талаар сэрэмжлүүлж байна. "Муу хүмүүс хиймэл оюун ухааны технологийг хортой зорилгоор ашиглаж болно. Хамгийн гол нь тэднийг ийм хүчирхэг системд нэвтрэхээс сэргийлж, эерэг сайн хүмүүс гайхамшиг бүтээхийг зөвшөөрөх явдал юм" гэжээ. Улмаар хиймэл оюунаар бусдын дуу хоолойг дуурайн залилан мэхлэх, садар самууныг сурталчлах зэрэг гэмт хэрэг нь нийгмийн томоохон асуудал болоод байгаа, цаашлаад улс үндэстний аюулгүй байдалд томоохон эрсдэл учруулж болзошгүйг анхааруулсан байна. Харин ажлын байрыг бүрмөсөн устгахгүй, технологийн дэвшил нь шинэ төрлийн ажлын байр бий болгож, бүтээмжийг нэмэгдүүлнэ гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.