images

Дөрөвдүгээр сард Бээжин рүү 15.3 мянган монгол хүн аялжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-06-04


  Хятадын Бээжин хотын Соёл, аялал жуулчлалын товчооноос 2019 оны дөрөвдүгээр сар буюу цар тахлын өмнөх үеийг энэ оны дөрөвдүгээр сартай харьцуулан жуулчдын статистик гаргажээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Бээжинд 454920 гадаадын жуулчин очсон нь 2019 оны мөн үеийнхээс 23.5 хувиар их үзүүлэлт аж. Тэгвэл Монголоос Бээжинг зорьсон жуулчдын тоо өнгөрөгч дөрөвдүгээр сард 15345 болж, зургаан жилийн өмнөхөөс зургаа дахин нэмэгдсэн байна. Харин Вьетнамынх 16715 болж, ойролцоогоор 10 дахин нэмэгджээ. Харин АНУ-ын жуулчдын тоо зургаан жилийн өмнөхтэй адил байсан бол Орос, Италийн жуулчдын тоо мэдэгдэхүйц нэмэгдэж, Африкийн орнуудынх 2019 оны дөрөвдүгээр сард 7571 байсан бол энэ оны мөн сард 11162 болж нэмэгдсэн байна. Үүнд Хятадын визгүй зорчих, аялал жуулчлалыг дэмжих бодлого, эдийн засгийн өсөлт нөлөөлж байна гэж үзэж байгаа аж. Тус улс өнгөрөгч ням гарагт анх удаагаа Латин Америк, Карибын тэнгисийн улсууд болох Бразил, Аргентин, Чили, Перу, Уругвайн иргэдэд визгүй нэвтрэх боломж олгосон байна. Ингэснээр Хятадад нийт 43 улсын иргэд нэг талын визгүй зорчих боломжтой болов.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.