images

Маргааш дэлхийн байгаль орчны өдөр тохионо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-04


   Дэлхий нийтийн хамгийн том байгаль орчны тэмдэглэлт өдөр маргааш тохионо. Түүхийг сөхбөл, 1972 онд НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн хурлаас жил бүрийн зургаадугаар сарын 5-ныг "Дэлхийн байгаль орчны өдөр" болгон тэмдэглэж байхаар тунхаглаж байжээ. Үүнээс хоёр жилийн дараагаар НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчныг хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагааг жил бүр өөр өөр уриан дор зохион байгуулсаар ирсэн юм. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гол учир нь томоохон сурталчилгааны кампанит ажлаар дамжуулан улс орнуудад байгаль орчныг хайрлан хамгаалахыг уриалахад байдаг. Энэ жилийн тэмдэглэлт өдрийг "Хуванцар хаягдлыг зогсооё" сэдвээр Энэтхэг улс зохион байгуулах үүргийг хүлээгээд байгаа юм. Дашрамд дурдахад, дэлхийн даяар жилд 430 сая тонн хуванцар үйлдвэрлэж, үүний нэг сая тонн нь далайд хаягддаг байна. Түүнчлэн нийт хуванцар хаягдлын ердөө 9 хувийг л дахин боловсруулж байгаа ажээ.

Гэрэл зургийг: Б.Нямсүрэн.

Тосон- Хулстай Байгалийн нөөц газар, 2017.07.23.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.