Улаанбаатараас Бээжин хүрэх галт тэрэгний хөдөлгөөнийг нээнэ
Чихэнд чимэгтэй
2025-05-30
Улаанбаатараас Бээжингийн чиглэлд олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг ирэх сарын 3-наас нээх гэж байгааг "Улаанбаатар төмөр зам" ХНН өчигдөр мэдээллээ. Эхний буюу 24 дүгээр галт тэрэг Улаанбаатараас пүрэв гарагийн 07:18 цагт хөдөлж, Бээжинд баасан гарагийн 14:35 цагт очно. Харин 23 дугаар галт тэрэг Бээжингээс нааш мягмар гарагийн 07:27 цагт хөдөлж, Улаанбаатарт лхагва гарагийн 14:35 цагт ирнэ. Ингэснээр "Улаанбаатар төмөр зам" Хятад улстай олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнийг бүрэн сэргээж байгаа юм. Үүнээс өмнө буюу цар тахлын дараа Хятад улс хамгийн түрүүнд Лаос, Монгол улстай олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөнөө сэргээсэн билээ. Тиймээс Улаанбаатараас Эрээн болон Хөх хот чиглэлийн зорчигчийн галт тэрэг явж эхэлсэн юм. Тэгвэл Улаанбаатар–Бээжин чиглэлийн галт тэрэгний аяллыг өнгөрсөн оны есдүгээр сард Оросын Санкт-Петербург хотноо болсон Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын Зорчигч тээврийн комиссын II хэсгийн зөвлөгөөнөөр Бээжин–Фэншань чиглэлийн замын их засварын ажлыг дуусмагц эхлүүлэхээр хэлэлцэж байсан юм. Галт тэрэгний тасалбарын үнийн мэдээлэл одоогоор албан ёсоор гараагүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.