Энгийн амьдралыг сонгосон Японы гүнж ээж болов
Анд нөхдийн мэдээ
2025-05-30
Японы хааны гэр бүлийн гишүүн байсан гүнж Мако ээж болжээ. Тэрбээр Нью-Йорк хотод нөхөр Кэй Комүротойгоо хамт амьдарч байгаа бөгөөд анхны хүүхдээ хэдхэн долоо хоногийн өмнө өлгийдөн авсан тухай Японы "Josei Seven" сэтгүүл анхлан мэдээлж, хосуудын хүүхдийн тэрэгтэй гудамжинд зугаалж яваа зургийг нийтэлсэн байна. Үүнээс Vanityfair зэрэг олон улсын хэвлэлүүд эш татан мэдээлснээр олны анхаарлыг татаж байна. Мако 2021 оны аравдугаар сард К.Комүротой гэрлэж, хааны гэр бүлийн гишүүний эрх, 1.35 сая ам.долларын хөрөнгөөс татгалзаж Нью-Йорк хотод шинэ амьдралаа эхлүүлсэн билээ. Тэрбээр гүнж байхдаа урлаг, соёлын өвийн чиглэлээр суралцаж, Их Британид музей судлалын магистрын зэрэг хамгаалсан юм. Түүний нөхөр К.Комүро нь Нью-Йорк хотын Манхэттэн дэх хуулийн фирмд хуульчаар ажиллаж байгаа юм. Японы Шогакүкан хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг долоо хоног тутмын "Josei Seven" сэтгүүл нь эмэгтэйчүүдэд чиглэсэн бөгөөд хааны гэр бүл болон алдартнуудын тухай нийтлэлүүдээрээ алдартай.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.