images

Уурхайчин Г.Оргилболд пауэрлифтингийн дөрвөн удаагийн дэлхийн аварга болов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-30


   Норвеги улсын Драммен хотод энэ сард болсон пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын баг тамирчид найман медаль хүртсэн билээ. Үүнээс монгол тамирчин Г.Оргилболд дэлхийн дөрвөн удаагийн аварга болсон байна. Тэрбээр 93 кг-ийн жинд цээжнээс 227.5 кг шахаж түрүүлснээр уг төрөлд дөрвөн удаа дарааллан түрүүлж буй анхны Монгол тамирчин болсон юм. Г.Оргилболд нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах "Энержи Ресурс" компанийн Ухаа худаг уурхайн уулын мастераар ажилладаг билээ. Мөн түүнтэй хамт ажилладаг уурхайн ахлах мастер Ц.Баттулга уг тэмцээний М-1 ангилалд тусгай байр эзэлжээ. Түүнчлэн манай улсаас -120 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртэж, ДАШТ-ий найм дахь медаль авсан юм. Харин өсвөрийн 53 кг жинд Э.Дашдондог алт, 83 кг жинд О.Цэнгэлбаяр хүрэл, мастер-1 ангиллын 93 кг жинд Ц.Отгондалай алт, мастер-2 ангиллын 93 кг жинд Х.Баттөмөр хүрэл, 74 кг жинд Х.Амарсанаа мөнгө, мастер-3 ангиллын 66 кг жинд Л.Батсайхан хүрэл медаль хүртсэн билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.