images

Борталын Монголын өөртөө засах тойргоос 2500 жилийн өмнөх хадны зураг илрүүллээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-05-29


   Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Борталын Монгол өөртөө засах тойргийн соёлын өвийн судалгааны баг 2500 жилийн өмнөх 30 хадны зургийг Сайрам нуурын ойролцоогоос олжээ. Тус бүс нутгаас анх удаа хадны зураг илрүүлсэн нь энэ бөгөөд амьтан, хүн, ав хийж буй дүрсүүд байжээ. Энэ талаар судалгааны багийн ахлагч Дорж “2500 метр өндөрт орших хадан хавцал дээр сийлж үлдээсэн учраас урлагийн энэ гайхамшигт бүтээлүүд хүний гарт өртөлгүй өнөө хүрчээ” гэсэн байна. Сайрам нуурын ойр орчмоос өмнө нь эртний булш, хотын туурь олддог байсан бол өдгөө хадны зураг олдсон нь Евроазийн тал нутагт соёлын солилцоо, урлагийн хувьсал ямар байсныг ойлгоход тун чухал болохыг тэрбээр мөн дурджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.