Их Британи: Нэг настайдаа уншиж эхэлсэн хүү дэлхийн хамгийн залуу сод ухаантан болов
Анд нөхдийн мэдээ
2025-05-29
Их Британийн иргэн, хоёр настай Жозэф Харрис-Бертилл хүү оюуны өндөр чадамжтай нь хүлээн зөвшөөрөгдөж дэлхийн гоц авьяастнуудын нэгдэл “Mensa” бүлгийн хамгийн залуу гишүүн боллоо. 2021 оны 11 дүгээр сарын 23-нд төрсөн Жозэф хүү хоёр нас, 182 хоногтойдоо тус бүлэгт албан ёсоор нэгдсэн байна. “Mensa”-гийн гишүүн болохын тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн IQ тестээр оюуны чадвараа шалгуулж, дэлхийн нийт хүн амын хоёр хувьд багтах сод ухаантан гэдгээ батлах ёстой байдаг. Дэлхийн 100 гаруй оронд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг тус бүлгийн гишүүдийн тоо одоогоор 145 мянга орчим байна. Хүүгийн ээжийн хэлснээр Жозэф таван долоо хоногтойдоо мөлхөж, долоон сартайдаа ярьж эхэлсэн байна. Улмаар нэг ой хүрснийхээ дараа ном уншиж, хоёр нас хүрэхдээ таван хэлээр 1-10 хүртэл тоолж чаддаг болжээ. Одоо тэрбээр 100-гийн дотор хэд хэдэн хэлээр тоолж чадах төдийгүй Морзын үсэг сурч байгаа бөгөөд Менделеевийн үелэх системд маш их сонирхолтой гэнэ. Мөн гадаад хэл, математикт гаргууд гэдгээ харуулсаар байгаа аж. Жозэф хүү мөн “Mensa” бүлгийн хамгийн залуу гишүүн гэдгээрээ Гиннесийн амжилт тотоожээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.