Ахмадууд хөнгөлөлтөөр амрах рашаан сувиллаа өөрсдөө сонгодог болно
Чихэнд чимэгтэй
2025-05-29
Манай улсад ахмад настнууд амралт, сувиллын газраар үйлчлүүлэх болбол төрөөс жилд нэг удаа хөнгөлөлт үзүүлдэг билээ. Ингэхдээ зөвхөн тухайн аймаг, дүүргийнхээ сонгосон газруудад амарвал төлбөрийн тодорхой хувийн хөнгөлөлтийг Нийгмийн халамжийн сангаас олгодог байв. Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэ шаардлагыг өөрчилжээ. Ингэснээр ахмадууд хөнгөлөлттэй амрах рашаан сувиллаа өөрсдийн үзэмжээр сонгох болов. Мөн сувиллын эрхийн бичгийн жишиг үнийн 50 хувийг 416 мянга, хүндэт донор, алдар цолтон ахмад настанд олгох жишиг үнийн 100 хувийг 832 мянган төгрөгөөр тогтоожээ. Түүнчлэн нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагууд шаардлага хангасан газруудын жагсаалтыг гаргаж гэрээ байгуулан олон нийтэд танилцуулах ажлыг хийхээр журамд өөрчлөлт оруулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.