III Чарльз хаан Канадын парламентад үг хэлэв
Анд нөхдийн мэдээ
2025-05-28
Их Британийн хаан III Чарльз Оттава хотноо Канадын парламентэад үг хэлэхдээ "Ардчилал, олон ургальч үзэл, хууль дээдлэх ёс, эрх чөлөө бол канадчуудын эрхэмлэдэг үнэт зүйл бөгөөд засгийн газар ч үүнийг дээдлэн сахих болно" гэжээ. Энэ өдөр тэрбээр 1977 онд Хатан хаан II Елизавет үг хэлснээс хойш анх удаа хааны ёсоор парламентийн хуралдаанд оролцож байр сууриа илэрхийлсэн нь энэ юм. Уг хуралдаан нь Их Британи болон Хамтын нөхөрлөлийн орнуудын парламентын нээлтийн ёслол байлаа. Канад улс нь Хамтын нөхөрлөлд харьяалагддаг үндсэн хуульт хаант засагт улс бөгөөд албан ёсны төрийн тэргүүн нь III Чарльз хаан юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Канад улсад татвар ногдуулж, АНУ-ын 51 дэх муж болох ёстой хэмээн удаа дараалан мэдэгдсэнээс болж хоёр орны харилцаа эрс хүйтэрсэн эмзэг цаг үед хаан ийнхүү үг хэлжээ. Тэрбээр Д.Трампын нэрийг дурдаагүй ч Канадын үндэсний онцлог, тусгаар тогтнолыг онцолж, АНУ дэлхийтэй шинэ харилцаа үүсгэхийг оролдож байгааг онцолсон байна. Мөн тэрбээр “Канадад ирэх болгонд канад цус миний судсанд нэвчиж, зүрх рүү минь ордог" гээд канадчууд бол хүчирхэг бөгөөд эрх чөлөөг бүхнээс дээдэлдэг ард түмэн болохыг дурдсан байна. Улмаар хаан хэлсэн үгэндээ аюултай, тодорхойгүй ертөнцийн тухай дурдсан нь Д.Трампын бодлогыг шүүмжилсэн утга агуулсан болохыг “The New York Times” сонин онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.